Чацарганатай танилцъя!

Монголын эрс тэс хатуу уур амьсгалд чацаргана хамгийн тохиромжтой боловч үүн дотроос “Улаангом”, “Тэс”, “Чандмань” зэрэг сортууд илүү сайн ургана. Эдгээр сортууд нь 20 шахам төрлийн амин хүчил, 10 гаруй бичил элемент, олон төрлийн витамин агуулдаг.

Seaberrry түүх

Бид 2020 оноос чацаргана тариалж эхэлсэн ба одоо 3 дахь жилдээ ургацаа хураах гэж байна.

Seaberrry бүтээгдэхүүн

Чацаргана тариалах явцын алхам бүрт бид хаягдал огт гаргахгүй байхыг хичээдэг. Бид шинэ ургацынхаа хэсгийг хөлдөөж, үлдсэнг нь боловсруулж цэвэр шүүс, тос үйлдвэрлэдэг.
Жимс
Жимс
Шүүс
Шүүс
Тос
Тос

Урьдчилан захиалах

Та шинэ ургацын Seaberrry жимс, шүүс, тосыг жил бүрийн 3-р сараас 5-р сар хүртэл урьдчилан захиалах боломжтой.

Урьдчилан захиалж бидний ажлыг тариалангийн улирлын эхэнд дэмжсэнээр та 10%-ийн хөнгөлөлт эдлэх болно.

Бидэнтэй утсаар, эсвэл имэйлээр холбогдож урьдчилсан захиалгаа өгөх буюу шууд худалдан аваарай!

Шууд худалдаж авах

Жил бүрийн 10-р сараас 12-р сарын хооронд та Seaberrry жимс, шүүс, тосыг шууд худалдаж авах боломжтой.

Бидэнтэй холбогдох

Seaberrry
байршил

Манай тариалан Монгол орны алс хязгаар, Алтайн уулсын салбар Их Түргэний уулсын өвөрт байрладаг. Тиймээс чацаргана маань хотын дуу чимээнээс хол байгалийн ус, нар, салхиар тэжээгдэн ургадаг.

Их Түргэний уулс, Монгол улс

50.087553, 91.0421306